ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Ц.Одбаяр нар гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд хурал, семинар, эрдэм-шинжилгээ, судалгааны уулзалт хийх, судлаачдын болон хүрээлэнгүүдийн бүтээлийг солилцох, төсөл, хөтөлбөр, судалгааны ажил хэрэгжүүлэх,  хил орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй гамшгийн эрсдэлийн шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийхэд хамтран ажиллана