Товч танилцуулга:

Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшиг судлалын төв нь Гамшгаас хамгаалах чиглэлээр судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, арга зүй, аргачлал боловсруулах ном бүтээл туурвих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус төвийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид өнгөрсөн 2005-2019 онд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд дагнасан болон хамтарсан 50 гаруй судалгааны ажил хийж, 53 орчим ном, гарын авлага хэвлүүлж, дотоод, гадаадын 74 эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлүүлээд байна.

Гамшгийн удирдлагын судалгааны сектор

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтын талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, боловсронгуй болгох арга замыг дэвшүүлэх; 

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх, арга замыг тодорхойлох;

Байгалийн гаралтай гамшгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх, арга замыг тодорхойлох, эрдэм шинжилгээний ажил эрхэлж гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний сектор

Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, нөөц, чадавхын талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэх талаар санал, зөвлөмж гаргах;

Гамшгийн эрсдэлийг үнэлэх аргазүй, аргачлал, журам, заавар боловсруулах, сайжруулах, үнэлгээ хийх;

Болзошгүй гамшгийн эрсдэлийг судалж, эрсдэлээс хамгаалах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулан гаргах;

Гамшгийн эрсдэлийг үнэлэх аргазүйн сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх

ГАМШИГ СУДЛАЛЫН ТӨВ