Тус хүрээлэнгийн Инновацын төв нь ОБЕГ-ын даргын 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/46 тоот тушаалаар анх байгуулагдсан.

Үндсэн чиг үүрэг:

  1. Онцгой байдлын байгууллагын шинжлэх ухааны бүтээл, оюуны өмчийг хамгаалах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар баримтлах бодлогыг томъёолох, уялдуулах, хэрэгжүүлэх, салбарын оюуны өмчийг хамгаалах, ажлыг эрхлэн дээд шатны байгууллагатай хамтран зохион байгуулах;
  2. Онцгой байдлын байгууллагын хүрээнд инновац, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж техник технологийн дэвшил болон шинэ санаа оновчтой саналыг албанд нэвтрүүлэх чиглэлд зөвлөмж гаргах;
  3. Алба хаагчдад оюуны өмчийн талаар мэдлэг, арга зүйгээр хангах, энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх,  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

 Хийж хэрэгжүүлсэн онцлох ажил:

  • Онцгой байдлын байгууллагын инновацийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, /ОБЕГ-ын даргын 2017.12.21-ний А/334 тушаал/  
  • Оюуны өмчийн талаар онцгой байдлын байгууллагын баримтлах бодлого, /ОБЕГ-ын даргын 2017.12.20-ны өдрийн А/332 тушаал/
  • Онцгой байдлын байгууллагын бүтээмжийн хөтөлбөр, /ОБЕГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/292 тоот тушаал/
  • Орон нутгийн ОББ-ын 26 салбар, нэгжүүдийн 540 орчим алба хаагчид цахим сургалтыг Google Classroom, Meet, Zoom программууд ашиглан “Инноваци ба Бүтээмж” багц сургалт зохион байгуулаад байна. 
  • Сүүлийн 2 жил дараалан ОББ-ын бүтцийн нэгжийн алба хаагчдын гаргасан шинэ санаа, бүтээлч ажлуудад дүн шинжилгээ хийж холбогдох заавар зөвлөмж өгч ажилласны үр дүнд бүтээлийн тоо 51 хувиар өссөн. Эдгээр бүтээлээс онцлон ОБЕГ-ын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” сэтгүүлд цувралаар нийтэлж байна.   
  • Тус төвийн алба хаагчид хамтран эх орны байгалийн түүхий эд ашиглан “Химийн хорт бодисын эрсдэлийг бууруулахад ашиглах ОБА.СОРБ.18.01” бүтээл зохион бүтээж, 2018 онд Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний уралдааны тэргүүн байрын шагналыг хүртсэн.  

ИННОВАЦЫН ТӨВ