Улсын нөөцийн удирдлага болон бараа, материалын чанарыг сайжруулах, нөөцийн бараа, материалын  хадгалалтын хугацааг уртасгах асуудлыг судлаж, зөвлөмж гаргах

Улсын нөөц судлалын төвийн зорилт:

  1. Судалгааны ажлын сэдэв, цар хүрээ, дарааллыг тогтоох, судлаачдыг бэлтгэх, сонгох, судалгааны ажил хийх
  2. Лабораторийн туршилт, шинжилгээ хийж бараа, материалын чанар байдлыг тодорхойлон судалгааны ажилд ашиглах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  3. Улсын нөөцөд авах таримал ургамалын үр, тэжээлийн чанарыг сайжруулах, тэдгээрийн болон бусад бараа материалын хадгалалтын хугацааг уртасгах туршилт судалгаа хийх,
  4. Улсын нөөцийн бараа, материалын хадгалах нөхцөл, хадгалалтын хугацааг уртасгах талаар зөвлөмж гаргах,
  5. Улсын нөөцийн бодлого, стратеги, удирдлагын асуудлаар судалгаа хийж, зөвлөмж гаргах,

Гамшиг судлалын хүрээлэн нь дэргэдээ 2016 оноос “Байгалийн эрдэст багсармал тэжээл” Гарааны компанийг байгуулан ажиллаж байна.

Бүтээгдэхүүн 1. Бүх төрлийн малд зориулсан багсармал тэжээлийн жор

Бүтээгдэхүүний тодорхойлолт: Буудайн хивэг 31%, ногоон өвс 30%, буудай 14%, хошуу будаа 10%, арвай 10%, цеолит 5%-ийг агуулах байгалийн эрдэст багсармал тэжээлийн ялгаа нь алаг өвс үетний агь болон үетэн буурцагтны өвс зонхилсон хадлангийн ногоон өвсийг 30%, байгалийн эрдэс цеолитийг 5%-аар тооцон хольж багсарсан бүх төрлийн малд зориулагдсан тэжээл юм.

Баталгаажилт:

Оюуны өмчийн газрын даргын А/24 тоот тушаалаар 2511 дугаар бүхий гэрчилгээгээр баталгаажуулан Улсын бүртгэлд бүртгүүлсэн.Бүтээгдэхүүн 2. Улсын нөөцийн үр тарианы шинэ сорт сорих

Гамшиг судлалын хүрээлэнгийн бүтцэд Улсын нөөц судлалын төвийг 2018 онд байгуулж байгалийн аюулт үзэгдэл болох ганд тэсвэртэй зусах буудайн үрийн шинэ сортуудыг сорих, шинээр гаргах зорилгоор Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэн Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймгуудад тариалалт хийгдэж дууслаа.