ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАЖ ҮЕР, УСНЫ ОСЛЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАЖ ҮЕР, УСНЫ ОСЛЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСЛИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх инновац болгох хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Туул гол”-ын үерлэх, иргэд осолдох эрсдэл өндөртэй 10 цэгт мэдээллийн самбар байршуулах төсөлт ажлыг зохион байгууллаа. Тус сэрэмжлүүлэг, мэдээллийн самбар нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, сэрэмжлүүлэг мэдээлэл, цэг тус бүрийн усны гүний мэдээллүүдийг агуулсан бөгөөд монгол, англи хэл дээр бичигдсэн, түүнчлэн үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай, иргэдийн орхисон гээсэн зүйлийг байршуулах хэсэгтэй зэрэг олон давуу талуудтай юм.

Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог ба энэ өдрийг угтаж уг төслийг ГСҮХ-ээс санаачлан, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр хамтран гүйцэтгэв.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үргэлж хамтран ажиллаж ирсэн МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ илэрхийлье.


Share :