Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг гуравдахь удаагаа зохион байгуулж байна.


Төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байгаа тус сургалт 5 дугаар сарын 06-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэгийг олгох юм.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын амар тайван, аюулгүй нийгмийн цогцлоох зорилго, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 онд анх удаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, 100 гаруй мэргэжилтэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болоод байна.