“Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр болон Онцгой байдлын сургуулийн түүхт 10 жилийн ойг тохиолдуулан ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 3 дугаар сарын 1-ны өдөр зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд хурандаа П.Чимэдцэрэн “Гамшгаас хамгаалах бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.