“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-Т ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ШИНЭ ХЭВ МАЯГТ ДАСАН ЗОХИЦОХ НЬ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-Т ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ШИНЭ ХЭВ МАЯГТ ДАСАН ЗОХИЦОХ НЬ” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг Коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан бэхжүүлэх, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох нөхцөл боломжийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус бага хуралд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөгч оролцож, нийт 7 илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Хурлаас Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицож амьдрахад үүсэх эрсдэлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, бодлогын шийдвэр гарахад дэмжлэг үзүүлэхүйц зөвлөмж гарах юм.

 



ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН