Тус төв нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий улсын нөөц, түүний бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх зорилгоор улсын нөөцийн чиглэлээр туршилт судалгаа хийж дүгнэлт гаргах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Улсын нөөцийн удирдлага, зохицуулалтын талаар
  • Улсын нөөц, түүний удирдлагыг боловсронгуй болгох,
  • Улсын нөөцийн бараа, материалын чанарыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгахад чиглэсэн суурь болон хавсрага судалгаа хийж, зөвлөмж гаргах, иновац, технологийг нэвтрүүлэх,
  • Улсын нөөцийн бараа, материалын чанар байдалд туршилт судалгаа хийж дүгнэлт гаргах.