“Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа

БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын дэргэдэх
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Гамшгийн үеийн
боловсрол” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар гамшиг, аюулт үзэгдлийн үед сурагчдад боловсролын үйлчилгээг
тасралтгүй, тэгш хүртээмжтэй хүргэх, гамшгаас хамгаалах мэдлэг олгох чиглэлээр
талуудад хуримтлагдсан мэдээллийг солилцох, цаашид хамтран ажиллах чиглэлээр
санал солилцлоо.
Уулзалтад БШУЯ, БЕГ, БСҮХ, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Гамшиг Судлалын Үндэсний Хүрээлэн, ДХИС-ын дэргэдэх Гамшиг судлалын төвийн төлөөлөл болон НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөнгийн төлөөлөл, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.