ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг 2023 оны 10 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхийн Гэрчилгээ авлаа.


Суралцагсад нь “Ач” анагаах ухааны их сургуульд дадлага хийж тайлан хамгаалсан юм.           


Энэхүү сургалт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын амар тайван, аюулгүй нийгмийн цогцлоох зорилго, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд тавдахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.