ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ АРГАЧЛАЛЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН ТАНИЛЦУУЛЛАА

ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ АРГАЧЛАЛЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН ТАНИЛЦУУЛЛАА

Онцгой байдлын байгууллага нь ISO 9001-2015 стандартыг төрийн байгууллагууд дотроос анхлан хэрэгжүүлсэн байгууллагын хувьд 2023 онд дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийг онцгойлон анхаарч ажиллаж байна.

         

          ОББ-аас 2023 онд дэвшүүлсэн зорилт:

1.   Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах;

2.   Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг сайжруулах;

3.   Холбоо зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг сайжруулах гэсэн 3 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

Байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангахын тулд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх боломжийг талаар харьцуулсан судалгааг хууль тогтоомж, дүрэм заавар, журам, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийж, 2023 онд дэвшүүлсэн зорилтын агуулга тайлбар, хэрэгжүүлэхэд үүсэх эрсдэл, зорилтын хэрэгжилтийг дүгнэх аргачлалын төслийг боловсруулан Онцгой байдлын ерөнхий газрын даргад танилцууллаа.

Зорилтын агуулга, тайлбар, дүгнэх аргачлалыг гаргаснаар байгууллагын бие бүрэлдэхүүн дэвшүүлсэн зорилтоо бүрэн ойлгох, ажлын төлөвлөлтдөө тусгаж хэрэгжүүлэх, алба хаагч бүр дүгнэж үзэх, ажлын хариуцлага харилцан дээшлэх, зорилтыг хангахад байгуулага бүрийн оролцоо нэмэгдэх, албаны зохион байгуулалт, алба хаагчдын ажлын ур чадвар нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.