Судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв

Судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбар дахь үүрэг, оролцооны өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ХХЕГ,  Батлах хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болоод ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.


Оролцогчид “Төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын оролцоог энхийг дэмжих ажиллагаа аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдэвт  Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны захиалгат төслийн хүрээнд хийгдэж байгаа “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаа болон аюулгүй байдлын салбар дахь үүрэг оролцоо өнөөгийн байдал” судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.