Сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын манлайлал, ур чададварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

Сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын манлайлал, ур чададварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн 2023 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургуулийн жилийн үйл ажиллагааг Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) дэд хурандаа П.Чимэдцэрэн нээж, алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилийн зорилго, зорилтыг танилцуулж, сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын манлайлал, ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах чиглэлээр үүрэг чиглэл өгч, сурлагын амжилт хүслээ.

Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн “MNS 9001:2016 чанарын удирдлагын тогтолцоо стандарт шаардлага” сэдэвт сургалтыг явууллаа.

Мөн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Химич, хүнс үр тарианы шинжээч, доктор (Ph.D), ахмад Э.Оюунгэрэл “MNS 9001:2016 чанарын удирдлагын тогтолцоо 2022 оны хэрэгжилтийн тайлан”;

Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаяр хүрээлэнгийн алба хаагчдыг хөгжүүлэх 2023 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг тус тус танилцууллаа.