Цахимааар архивын лавлагаа хүссэн өргөдлийг хүлээн авдаг боллоо

Цахимааар архивын лавлагаа хүссэн өргөдлийг хүлээн авдаг боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас архиваас баримт хуулбарлах, архивын лавлагаа хүссэн өргөдлийг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахимаар хүсэлтийг хүлээн авдаг боллоо.

Иймд иргэд, алба хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын цахим хаяг болох nema.gov.mn сайтын “Хүний нөөц” гэсэн цэс рүү орж “Архивын лавлагаа авах” гэсэн хэсэгт хүсэлтээ илгээх боломжтой.

Цахимаар архиваас лавлагаа хүссэн өргөдлөө крилл үсгээр бичих, холбогдох утасны дугаар болон цахим шуудангийн хаягаа заавал бичнэ.

Таны захиалсан архивын лавлагаа бэлэн болсон үед холбогдох мэдээллийн дагуу мэдэгдэх ба лавлагааг ОБЕГ-ын байранд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж авна гэж Онцгой байдлын ерөнхий газзраас мэдээллээ.