Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

      Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2022 оны 04, 05 дугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна.                

      Ойн тухай хуулийн 3.1.17-д зааснаар “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3.20-ны өдрөөс 6.10-ны өдөр, 9.20-ны өдрөөс 11.10-ны өдөр хүртэлх хугацаа хамаарна.

      Иймд, иргэн та хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед зуслангийн болон хашааны өнжмөл өвсөө шатаахгүй байхногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.