Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Онцгой байдлын байгууллагын шинжлэх ухааны бүтээл, оюуны өмчийг хамгаалах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар баримтлах бодлогыг томъёолох, уялдуулах, хэрэгжүүлэх, салбарын оюуны өмчийг хамгаалах, ажлыг эрхлэн дээд шатны байгууллагатай хамтран зохион байгуулах;
- Онцгой байдлын байгууллагын хүрээнд инновац, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж техник технологийн дэвшил болон шинэ санаа оновчтой саналыг албанд нэвтрүүлэх чиглэлд зөвлөмж гаргах;
- Алба хаагчдад оюуны өмчийн талаар мэдлэг, арга зүйгээр хангах, энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.