Тус төв нь Гамшгийн эрсдэлийн үнэлгээний сектор, Гамшгийн удирдлагын судалгааны сектор гэсэн бүтэцтэйгээр гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажил гүйцэтгэх талаар суурь болон хавсрага судалгааны ажил хийж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, гамшгаас хамгаалах талаар ном, гарын авлага, арга зүй, санамж, зөвлөмж боловсруулж нийтийн хүртээл болгон ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтын талаар:
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, эрх зүйн зохицуулалтын онолын чиглэлээр;
- Гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр;
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр;
- Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр;
Гамшиг судлалын талаар:
- Гамшиг судлалын онолыг хөгжүүлэх судалгаа;
- Гамшгийн менежментийн тогтолцоо, зохион байгуулалт;
- Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээ;
- Гамшгаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, норм, дүрмийг боловсронгуй болгох, боловсруулах;
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, аргачлал;
- Гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах;
- Гамшгаас хамгаалах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
- Гамшгийн зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг хөгжүүлэх судалгаа;
- Ус цаг уурын болон байгалийн гаралтай гамшгаас хамгаалах судалгаа;
- Гамшгийн статистик мэдээллийн сан болон геомэдээллийн сан байгуулах, мэдээллээр үйлчлэх;
- Улсын болон гамшгийн нөөцийн бараа, материалын талаар судалгаа хийх;