Гамшиг судлалын үндэсний хүрээлэн - Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтарсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах эрт хариу арга хэмжээ, ач холбогдол, чиг хандлага” онол практикийн бага хурлыг 2025 оны 04 сарын 29-ны өдөр МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд 9 дэх удаагаа зохион байгуулж байна.
Хурлаар дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж байна.
- “Гамшгийн эрсдэлийг бууруулах эрт хариу арга хэмжээний онол, практикийн асуудал” сэдвээр ГСҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, доктор, дэд хурандаа П.Чимэдцэрэн
- “Зудын үеийн эрт хариу арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламбийн үр дүн, ач холбогдол” сэдвээр МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан П.Амарзаяа
- “2023-2024 оны зудын гамшиг: Малын хорогдлын таамаглалын тооцоолол” сэдвээр ОБЕГ-ын ГЭУ хэлтэсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа, ШУА-ын Газар зүй геологийн хүрээлэнгийн нийгэм эдийн засгийн газар зүйн салбарын дарга, профессор, доктор М.Алтанбагана
- “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтын эрх зүйн орчны шинжилгээ” сэдвээр ОБЕГ-ын БТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэсийн дарга профессор, доктор, хурандаа Д.Сэржмядаг, ДХИС-ийн профессорын багийн гишүүн, дэд профессор, доктор С.Базаррагчаа
- “Гамшгийн үеийн эрүүл мэндийн аюулгүй байдлын зарим сорилт, цаашид анхаарах асуудал” ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны багш, профессор Ж.Байгалмаа
- “Бэлчээрийн маллагаатай бог малыг зудын гамшгаас эрт хамгаалах онолын үндэслэл ба инновацын шийдэл” МЭЭШХ-ийн Эм хор судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ц.Бямбажав
- “Ороонго (Cuscuta spp)-ын тархалт, тарималд учруулах хор хөнөөл” сэдвээр УХЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Ариунаа
Шинэ сэтгэгдэл нэмэх