Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн залуу судлаачдын туршлага солилцох уулзалт болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтаар Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн залуу судлаач нар “Гал унтраах бодис, бүтээгдэхүүн гарган авах туршилтын үр дүн”, “Ойн түймрээс урьдчилан сэргийлэх зурвас байгуулах тооцоолол” зэрэг судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж, Стратеги судалгааны хүрээлэнгийн залуу судлаачид “Захиалгат судалгааны ажил”, “Аюулгүй байдал-стратеги тойм”, “Эрдэм шинжилгээний өгүүлэл” зэргээр арга зүйн танилцуулгыг хийж харилцан туршлага солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

          Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааны танилцуулга хийгдэж цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болов.