Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. ГСҮХ-ийн нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйл, мөн хуулийн 7.2, 24.2 дахь  заалтуудыг үндэслэл болгон “Үндэсний бичгийн 3 сарын сургалт”-д хамрагдаж байна.

2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.