Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Бидний нөхөрлөл” өдөрлөгийг 3-р сарын 13-14-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулсан.
Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 180 орчим удирдах албан бүрэлдэхүүн оролцон “ Буудлага, билльярд, волейбол ” гэсэн спортын гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан ба ГСҮХ-ийн Мэдээллийн технологи инновацын төвийн дарга, бригадын генерал Д.Намсрай буудлагын төрөлд дэд байр эзэллээ.
Шинэ сэтгэгдэл нэмэх