ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг 03-р сарын 12-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж байгаа тус сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагаас 40 гаруй суралцагч хамрагдаж байгаа юм.
Сургалтаар гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын талаар эрдэмтэн, судлаач багш нар хичээл зааж, тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээ хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэгийг олгож байна.
Шинэ сэтгэгдэл нэмэх