Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг, Гамшгийн статистикийн эмхэтгэл” цувралын 5 дахь удаагийн дугаарыг байгууллагынхаа 20 жилийн ойг тохиолдуулан уншигч та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаагийн дугаар нь сүүлийн 8 жилийн хугацаанд Монгол оронд тохиолдсон байгалийн аюулт үзэгдэл, ослын бүртгэлийг статистик мэдээллийн системийн тоо баримтад үндэслэн Аймаг, нийслэл, сум болоод бүсийн хэмжээнд ослын тохиолдол, зарцуулсан хөрөнгө, хохирлоор нэгтгэн гаргасан ба гамшгийн томоохон тохиолдлуудыг “Гамшгийн зэрэглэл тогтоох шалгуур”-аар үнэлэн 3-р бүлэгт эмхэтгэснээрээ онцлог болно.

 Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, учирч болзошгүй аюулыг урьдчилан таамаглах, тохиолдсон гамшигт дүн шинжилгээ хийх, сургамж авахад эл эмхэтгэл нь шийдвэр гаргагчид болон гамшгийн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү эмхэтгэлийг боловсруулсан судалгааны баг, гүн туслалцаа үзүүлэн хамтран ажилласан ОБЕГ-ын мэргэжилтнүүд болон Selenge Press-ын хамт олонд талархал илэрхийлье.

https://nidr.nema.gov.mn/