Албан бус орчуулга

 

03-р сарын 20-ны өдрийн 08:30 цагийн мэдээ

Америкийн нэгдсэн улсын Хавай мужид галт уул дэлбэрсэн байна.

            Америкийн нэгдсэн улсын Хавай мужид байрлах Килауеа нэртэй галт уул орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 26 минутын орчим үүссэн бага хэмжээний дэлбэрэлтийн улмаас галт уулын лав хуримтлагдаж эхэлсэн бөгөөд 9 цаг 50 минутын орчим тогооноос хальж урссан байна.

            Одоогийн байдлаар хэд хэдэн галт уулын тогоонд бага хэмжээний дэлбэрэлтүүд гарсаар байна. Иймээс дэлбэрэлтээс үүдэлтэй галт уулын тогоонд лав хуримтлагдаж, хальж урсах төлөвтэй байгааг анхааруулж, сэрэмжлүүлсэн байна.

color webcam photograph

 

эх сурвалж: https://volcanoes.usgs.gov/ 

 

03 сарын 19-ны 19:30 цагийн мэдээ

АНУ-д Хүчтэй салхи болон  ой, хээрийн түймрийн аюул тохиолдож байна.

            АНУ-ын төв хэсгийг хүчтэй шуурга дэгдэж 7 сая орчим хүн ам хар салхи, ой,  хээрийн түймрийн аюулд өртөж байна. Мөн Техас болон Миннесота мужуудад 40 миль/цаг буюу 18метр/секундээс дээш хурдтай шуурга шуурсны улмаас мод болон цахилгааны шугам унасан зэргээс шалтгаалан цахилгаан тасарч, хэд хэдэн мужуудад замын харагдах орчин муудсантай холбоотой зам хаагдсан байна.

Vehicles follow a snow plow on eastbound I-80 during a blizzard in Omaha, Nebraska on Wednesday, March 19, 2025.

эх сурвалж: https://edition.cnn.com/2025/03/18/weather/storm-wildfire-wind-blizzard-damage-climate/index.html