Албан бус орчуулга

02 сарын 13-ны 20:57 цагийн мэдээ

Энэтхэгийн далай дахь Франц Улсын Амстердам арлын тал хувь нь түймэрт шатжээ

Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт орших Франц Улсын Амстердам аралд сар орчим хугацаанд үргэлжилсэн түймэр гарч 54 километр квадратнутаг дэвсгэр түймэрт өртсөн байна. Амстердам арал нь байнгын оршин суугч хүн амгүй ч 1980-аад оноос хойш судлаачидын баг  ажилладаг ба түймэр гарснаас хойш 31 хүнийг Мадагаскартай ойрхон Реюньон арал руу нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Франц улсын  эрх баригчид ой хээрийн түймрийг хянах зорилгоор арал уруу томилгоот багийг илгээсэн байна.

  

эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cew598rvxn7o

02 сарын 14-ны 12:53 цагийн мэдээ

БНСУ-ын Бусан хотын Гижан-эуп цогцолборт гал гаржээ

Энэ сарын 14-ний өдрийн 10 цаг 51 минутад Пусан хотын Гижан-гүн хотын Гижан-эуп дахь цогцолбор амралтын газар болох Банян  зочид буудлын Б хэсэгт  гал гарсан байна. Энэхүү галын улмаас барилгын 12 давхарт ажиллаж байсан зургаан хүн нас барж, 25 хүн утаанд хордсоны улмаас ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.Пусан хотын гал унтраах 6 ангиас хүн хүч, техник хэрэгслийг дайчлан орон нутгийн цагаар 13 цаг 34 минутанд галыг унтраасан байна.

 

эх сурвалж: https://www.hani.co.kr/arti/area/yeongnam/1182466.html