Албан бус орчуулга

 

02 сарын 11-ны 07:25 цагийн мэдээ

АНУ-ын Виржиниа мужид хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

 

АНУ-ын Виржиниа мужид хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 305 авто замын болон бусад ослын дуудлага бүртгэгдэж мужийн амбан захирагч Гленн Янгкин онц байдал зарласан байна. Үүссэн нөхцөл байдлын улмаас тус мужийн Үндэсний аврах ангиас шуурганы хариу арга хэмжээ  авахаар олон арван цэргийг оролцуулсан хариу арга хэмжээг авч байна.

Мөн Мэрилэнд болон Виржиниа мужийн хэд хэдэн сургуулиудыг 2 сарын 12-ны өдрөөс түр хаахаар болсон байна.

Эх сурвал: https://edition.cnn.com/2025/02/10/weather/winter-storm-los-angeles-fire-rain-climate/index.html