Эрдэм шинжилгээ судалгаа

СУДАЛГААНЫ АЖИЛ, НОМ, БҮТЭЭЛ

Хүрээлэн нь 2005-2022 онд судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүндээ тулгуурлан олон тооны бүтээл  гаргаж нийтийн хүртээл болгожээ. 

-           Судалгааны ажлын тайлан 142

-           Шинжлэх ухаан технологийн төсөл - 5

-           Ном, товхимол -48

-           Гарын авлага, сурах бичиг - 43

-           Дотоодод хэвлэгдсэн эрдэм шинжилгээ өгүүлэл - 143

-           Гадаадад хэвлэгдсэн эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүлэл - 23

-           Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар аргачлал - 34


СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛЭЭС ГАРСАН ИННОВАЦ, ҮР ДҮН

Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлээс гарсан инновац, үр дүн 82

-        Хууль – 2

-        Журам – 24

-        Заавар – 26

-        Стандарт – 21

-        Хөтөлбөр, төлөвлөгөө – 7

-        Ашигтай загвар -2

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, шинжлэх ухааны эргэлтэнд оруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалд эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сард “Эрдэм шинжилгээний ажилтны өдөр”-ын хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг 2006 оноос, 5 дугаар сард “Хүмүүнлэгийн өдөр”-ыг тохиолдуулан онол, практикийн бага хурлыг 2016 оноос хийж байна.

-        Эрдэм шинжилгээний бага хурал - 14 удаа

-        Онол, практикийн бага хурал - 4 удаа (МУЗН-тэй хамтран)

-        Олон улсын эрдэм шинжилгээний хурал - 1 удаа

-        Түгээмэл тохиолддог гамшгийн төрлүүдээр болон бусад сэдвийн хүрээнд салбар бүрийн гадаад дотоодын эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлэг – 25 удаа