Төсөл, хөтөлбөр
• БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн
санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх төсөл”, 2006-2007
он
• Олон улсын атомын энергийн газартай хамтарч
“Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах олон улсын загвар
төсөл /RAS-035/”, 2006-2007 он
• Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газрын
санхүүжилтээр “Галын лабораторийг шинэчлэх төсөл”, 2006-2007 он
• Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Япон улсын
Агаар сансрын судалгаа, шинжилгээний газар (JAXA)-ын тусламжаар “Хиймэл дагуул,
сансрын технологи, холбоо мэдээллийн технологийг ашиглан бүс нутгийн гамшгийн
удирдлагад дэмжлэг үзүүлэх “Виндс” антенныг суурьлуулах” төсөл, 2010 он
• Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр
“Гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэх арга технологийн судалгаа”
төсөл, 2010-2011 он
• НҮБ-ын захиалгаар “Гамшгийн дараах хохирлын
үнэлгээ хийх, хэрэгцээг тодорхойлох арга зүй” төсөл, 2011 он
• Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр
“Монгол Улсын шинжлэх ухаан технологийн стратегийн эрсдэлийн үнэлгээ,
таамаглал” төсөл, 2010-2012 он
• БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг
(KOICA)-ийн санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх
нэмэлт төсөл”, 2014-2015 он
• Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарсан
“Улаанбаатар хотын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд нэн чухал дэд
бүтцийг хөгжүүлэх төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг уялдуулах нь: Асуудал ба
шийдэл” төсөл, 2018 он
• Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр
“Хээрийн түймрийг эрт илрүүлэхэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
зарим асуудал” төсөл, 2018-2020 он
• Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага
/JICA/, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол улсын газар хөдлөлтийн
гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төсөл 2016-2019 он