Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд нөлөөлж болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил хийж, дэвшилтэт техник технологи, инновацыг нэвтрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухаанч, чадварлаг, мэргэшсэн хамт олон юм.

Тус хүрээлэн нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд У.Хүрэлсүхийн 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн” нэртэйгээр анх байгуулагдсан.

Улмаар Засгийн газрын 2022 оны мн/65 дугаар тогтоолоор “Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн” болж Захиргаа, Гамшиг судлалын төв, Мэдээллийн технологи, инновацын төв, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, Нөөц судлалын төв гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.