Гамшгаас хамгаалах салбарт судалгааны байгууллагын ач холбогдол өндрөөр тавигдаж байгаатай холбоотойгоор сургалт, судалгаа, шинжилгээний төвүүдийг нэгтгэж ОБЕГ-ын даргын 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаал, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалаар Сургалт шинжилгээ, судалгааны хэлтэс, Гамшгийн судалгааны төвийг нэгтгэн ОБЕГ-ын харъяа Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн одоогийн нэршлээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнг байгуулах шийдвэр гарч орон тоог баталж байжээ.
Хүрээлэнгийн нэрийн товчоон:
- 2005-2006 онд Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн;
- 2006-2008 онд Онцгой байдлын албаны эрдэм шинжилгээний хүрээлэн;
- 2008-2020 онд Гамшиг судлалын хүрээлэн;
- 2022 оноос Гамшиг судлалын үндэсний хүрээлэн.
Хүрээлэнгийн үе үеийн удирдлага:
- 2005-2014 онд доктор (Ph.D), хурандаа Б.Баяржаргал;
- 2014-2015 онд доктор (Ph.D), хурандаа Д.Батболд;
- 2015-2021 онд доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл;
- 2021 оноос доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ж.Амгалан.