ГАЛЫН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ШААРДЛАГАТАЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн галын лабораториор туршилт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд нь дараах бүрдлийг хангасан байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж, албан байгууллага бол хүсэлтээ албан бичгээр ирүүлэх;
- Иргэн бол хүсэлтээ өргөдлөөр гарган;
- Шинжлэх дээжийн гарал үүслийн бичгийг дагалдуулна / гадаад хэл дээр байвал баталгаат орчуулгаар орчуулна/;
- Дээж бүтээгдэхүүнийг дор дурдагдсан хэмжээ, тоогоор ирүүлнэ:
- 100x100 см, хүртэл (Хөөсөнцөр хавтан, гипсэн хавтан);
- 50х50 см хүртэл (Чулуун хөвөн, шилэн хөвөн);
- Шингэн бодисын хэмжээ нь 0,5-2 литр хүртэл;
- Тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах бол лабораторитой урьдчилан холбогдоно уу.
Холбогдох утасны дугаар:
Галын инженер судлаач- д/ч О.Батболд /263553/