ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖ АВАХ АРГА

Монгол улсын стандарт-MNS 218:2008

            Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнтий дээжийг хадгалах сав, дамжуулах хоолойноос авдаг. Шинжилгээнд авсан дээж нь тухайн шинжлүүлэх газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн төлөөлж чадахуйц байх ёстой.

            Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнтэй савнаас дээж авахын өмнө уг бүтээгдэхүүнийг 2 цагаас багагүй хугацаагаар хөдөлгөөнгүй байлгаад, савны ёроолд тунасан ус, механик хольцыг оролцуулахгүйгээр авна.

  1. Босоо савнаас дээж авах
    1. Дээд түвшин- Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний гадаргуугаас доош 25 см-ээс
    2. Дунд түвшин- Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дунд үеэс
    3. Доод түвшин- газрын тосны бүтээгдэхүүнтэй резервуарын ёроолоос дээш 25 см –ээс тус тус авна.
  1. Хэвтээ савнаас дээж авах
    1. Дээд түвшин- Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний гадаргуугаас доош 20 см-ээс
    2. Дунд түвшин- Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дунд үеэс
    3. Доод түвшин- газрын тосны бүтээгдэхүүнтэй резервуарын ёроолоос дээш 25 см –ээс тус тус авна.
  1. Дээжний хэмжээ:

     Нэг төрлийн газрын тосны бүтээгдэхүүний, нэг түвшин /дээд, дунд, доод/ -ий дээжнээс тус бүр 2л-ээс доошгүй хэмжээтэй дээжийг стандарт зориулалтын /цэвэр/ саванд авч лабораторийн шинжилгээнд ирүүлэх

Нэг төрлийн газрын тосны бүтээгдэхүүний дээжнээс 2л-ээс бага  хэмжээтэй ирүүлсэн тохиолдолд шинжилгээ хийхэд хүрэлцдэггүй болохыг анхаарна уу!!!