2010-2014 онд
v
Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын захиалгат Шинжлэх ухаан технологийн сангийн
санхүүжилт бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга
технологийн судалгаа” төслийг 2010-2011 онд хэрэгжүүлж төслийн үр дүнд анх
удаагаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд гамшгийн
эрсдэлийн үнэлгээг хийсэн нь Нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг
эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулах боломжийг бүрдүүлж өгсөн.
v
ADPC, (JAXA), UN-SCAP, UN-SPIDER,
APSC0 зэрэг
байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2010 онд “Азийн харуул”
2 дахь шатны системийн бүсийн сервер “Виндс” антеннийг суурилуулсан.
v
“Монгол Улсын байгалийн болон техногенийн
гаралтай гамшгийн эрсдэлийн үнэлгээ, таамаглал” төслийг Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын захиалга, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэйгээр
2011-2012 онд амжилттай хэрэгжүүлж
захиалагчид хүлээлгэн өгсөн. Энэ төслийн хүрээнд улс орны оршин тогтнохын үндэс
болсон улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, техногенийн
болон байгаль орчны салбарт учирч болзошгүй стратегийн эрсдэлүүдийг
тодорхойлох, тэдгээрт дүн шинжилгээ хийх, стратегийн эрсдэлийн удирдлагын
шинжлэх ухааны арга зүйн үндэслэлийг боловсруулах ажлыг анх удаа цогцоор нь авч
үзэж судалсан. Төслийн үр дүнд бий болсон байгалийн болон техногенийн гаралтай
гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг
боловсруулахад чухал хувь нэмэр оруулж байлаа.
v
Хүрээлэнгийн
галын болон химийн лаборатори нь 2012 онд Сорилтын болон шалгалт тохируулгын
лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага ISO/IEC-17025:2005 (MNS ISO
9001:2007) стандартын шаардлага хангаж Стандартчилал, хэмжилзүйн газраас
“Магадлан итгэмжлэл”-ийн гэрчилгээ авч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
лабораториуд болсон.
v
Монгол
Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор
Гамшиг судлалын хүрээлэнг Хууль сахиулах их сургуульд нэгтгэх шийдвэр гарч,
бүтэн 2 жилийн турш энэ эрх зүйн орчинтой үйл ажиллагаагаа явуулахад хүрсэн.
Энэ шийдвэр нь Монгол Улсын хэмжээнд гамшгаас
хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах
судалгаа, шинжилгээг бие даан гүйцэтгэж, гамшгийн шалтгаан нөхцлийг тогтоох
чиглэлээр олон улсын түвшинд хүрч судалгаа, шинжилгээг явуулдаг мэргэшсэн
судалгааны байгууллага байж гамшгаас хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтэд хувь
нэмэр оруулах, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой хамт олны
хичээл зүтгэлийг тодорхой хэмжээнд сааруулахад хүрсэн юм. Бодит үндэслэл,
судалгаа дутмаг бүтцийн буруу өөрчлөлтийг залруулах хүсэлтээ гаргаж Засгийн
газарт удаа дараа хандсаны дүнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар
сарын 04 ний өдрийн 314 дүгээр тогтоолоор Гамшиг судлалын хүрээлэнг Хууль
сахиулахын их сургуулийн бүтцээс гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд
бие даасан байгууллага болгосон.