2022 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.

2022 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.

Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник технологи инновацыг нэвтрүүлэхэд идэвх санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажиллаж, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хэрэглээнд нэвтрүүлсэн "Гамшгийн мэдээлэл, хохирол, хэрэгцээ, гамшгийн үеийн техникийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем нь" Онцгой байдлын байгууллагын 2022 оны шилдэг бүтээлээр шалгарлаа. Уг бүтээлийг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, Инновацын төвийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа нар зохион бүтээж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүллээ.