Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Гамшиг судлалын үндэсний
хүрээлэн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Олон улсын Ахмадын өдрийг
тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Гамшгаас хамгаалах салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн маань өөрсдийн ололт амжилтаа танилцуулахын зэрэгцээ алтан сайхан сургаал үг, дурсамж сэтгэгдлийг сонсож халуун дотно яриаг өрнүүлсэн арга хэмжээ болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны дарга, Ж.Цогтоо хүрэлцэн ирлээ.
Эрх орныхоо хөгжил цэцэглэлт,
ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан
хөдөлмөрлөж ирсэн нийт ахмадууддаа “Ахмадын өдөр”-ийн мэндийг хүргэж, эрүүл
энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!