Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллаагаатай танилцлаа

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллаагаатай танилцлаа

Онцгой байдлын байгууллагын стратеги төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр эрхлэх ажлын хүрээнд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр захиалгат болон төлөвлөгөөт судалгаа шинжилгээ, инноваци ажлуудын явц, итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо.


Цаашид алба хаагчдын мэргэжлийн ур чадвар болон чадавхыг сайжруулах, гадаад харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг эргэлтэд оруулах зэрэг үүрэг чиглэл өглөө. 



Тус хүрээлэнгийн гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажил нийт 142 судалгааны тайлангийн судалгааны үр дүнгийн 82 (58%) нь онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрч, бодлого, үйл ажиллагааны инноваци болон хэрэгжиж байна.