ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ЛАБОРАТОРИ БОЛЛОО

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН  ЛАБОРАТОРИ БОЛЛОО

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Галын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангаж, техникийн хорооны гишүүдийн 100 хувийн санал авч Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/87 дугаар тушаалаар итгэмжлэгдсэн лаборатори боллоо.

Ингэснээр лабораторийн туршилт шинжилгээг батлагдсан стандарт арга зүйн дагуу орчин үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан, чанарын өндөр түвшинд үнэн зөв, баталгаатай хариу гаргаж, үр дүнд тулгуурласан дүгнэлт, зөвлөмж боловсруулан хэрэглэгчдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.