Туршилт судалгааны ажлыг эрчимжүүлэх талаар уулзалт зохион байгууллаа.

Туршилт судалгааны ажлыг эрчимжүүлэх талаар уулзалт зохион байгууллаа.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Нөөц судлалын төв, “Байгалийн эрдэст багсармал тэжээл” гарааны компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Европ дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Австри Улсын “SAATBAU LINZ байгууллагын хатагтай Ганжа Хабнер болон бусад төлөөлөлтэй 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтаар ганд тэсвэртэй сорт сорих туршилт хийж байгаа судалгааны явцтай танилцаж үрийн болон гарааны компанид үйлдвэрлэж байгаа байгалийн эрдэст малын тэжээл мөн судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус хүрээлэнгийн Нөөц судлалын төв нь Ганд тэсвэртэй сорт сорих ажлыг 3 дахь жилдээ гүйцэтгэж байгаа бөгөөд Австри Улсын буудайн “Гранни” сорт зэрэг 5 төрлийн үр үржүүлгийн туршилт, судалгааг Монгол Улсын газар тариалангийн 5 бүсэд хийж байна.