Гамшиг судлал, инновац сэтгүүлийн 2022 оны эхний дугаар хэвлэгдэн гарлаа
Монгол оронд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн статистикийг сүүлийн 10 жилээр харьцуулж үзэхэд хоёр дахин нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дэмжих чиглэлд ажиллах шаардлатайг харуулж байна. Тус чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажилд шинэлэг, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэн жил бүр эрхлэн гаргадаг Гамшиг судлал, инновац сэтгүүлийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны 2-р шатанд амжилттай оролцсон өгүүлэлүүдийг /Гамшиг судлал, инновац ISSN2790-1181, eISSN2790-126X, 2022 №1 (8)/ эмхэтгэн, нийтийн хүртээл болгож байна.