ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Засгийн
газрын 2020 оны 190 дүгээр тогтоол, ОБЕГ-ын даргын 2019 оны А/45 дугаар
тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн
эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Сургалтаар танхимын
90 цагийн хичээл, үйлдвэрлэлийн дадлага ажлын 20 цагийн хичээлийг явуулж байгаа
юм.
Энэ удаагийн үйлдвэрлэлийн дадлагыг Онцгой хувцас хэрэгсэлийн туршилт үйдвэрлэлийн төв 121 дүгээр анги болон “Мөнхийн баян гал” ХХК-ний цементийн үйлдвэрт амжилттай зохион байгууллаа.