“Шинжлэх ухаанч ГЭБ санаачлага” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

ОБЕГ-ын
дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран
Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн
ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах
чиглэлээр “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга
хэмжээ нээлт, “Эрдэмтдийн үг” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар оролцлоо.
Уг арга хэмжээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, НОБГ, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ДХИС-ын Онцгой байдлын сургууль, Үгдэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Монголын улаан загалтайн нийгэмлэг эрдэмтэн судлаачид оролцож байна.