ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын даргын 2024.01.05-ны өдрийн 12/04 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу “Улсын нөөцийн шатахууны агуулахад автомат түвшин хэмжигч суурилуулах” судалгаа, туршилт, төслийн ажлыг гүйцэтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар 2024.03.15-ны өдөр төслийг батлуулж, 2024.04.15-ны өдөр ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон судалгаа, туршилт төслийн ажлын удирдагч нарын гурвалсан 85 дугаар гэрээ байгуулан ОБЕГ-ын даргаар батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан байна.
Судалгаа, туршилт, төслийн ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 05 дугаар ангийн 8 ширхэг шатахууны саванд автомат түвшин хэмжигч суурилуулах туршилт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр төсвийн хэмнэлтийг бий болгох, савны үлдэгдлийг бодитоор тодорхойлох, орлого зарлагын тайлан тооцоог үнэн зөв гаргах, мэдээллийг шуурхай дамжуулах, гал түймрийн аюул болон их хэмжээний алдагдлаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Шинэ сэтгэгдэл нэмэх