ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн болон Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн алба хаагчид Стандарт хэмжилзүйн газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай 2025.01.28-ны өдөр танилцлаа. 
Уулзалтын хүрээнд цаашид лабораториуд MNS ISO/IEC 17043, MNS ISO/IEC 17025 стандартуудын хүрээнд харьцуулсан шинжилгээг хийх, ур чадварын сорилтод хамрагдах, залуу судлаачдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулахаар тохиролцсон.