ОБЕГ-ын захиалгат судалгааны ажлуудыг хүлээлгэн өгөх танилцуулга хийн, захиалагч талд хүлээлгэн өгөх уулзалтыг 2024 оны 03 дугаар сарын 1-ний өдөр хийж, хүлээлгэн өгсөн. Үүнд: “Гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын эрхзүйн зохицуулалтад хийсэн шинжилгээ” судалгааны тайланг БТГазарт, “Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал, сайжруулах боломж” судалгааны тайланг АУГ-т, “Гамшгаас хамгаалах сургалтын агуулгад хийсэн шинжилгээ” судалгааны тайланг УСГ-т тус тус цахимаар болон цаасан хэлбэрээр хүлээлгэн өглөө. Мөн “Улаанбаатар хотын авто зам гудамж талбайгаар гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зорчих боломж” судалгааны эцсийн тайланг боловсруулж дуусган, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж ГТТГ-т 2024 оны 06 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг бэлтгэх, мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлыг ЗУГ-т тус тус хүлээлгэн өгсөн байна.