“Онцгой байдлын байгууллагын өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний цуврал хурлын хүрээнд байгууллагын түүхэн үйл явц, гамшгаас хамгаалах чиглэлээр байгуулсан ололт амжилт, туршлага сургамж, үр дүнг хэлэлцэх, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, албаны хүч хэрэгслийн чадавх, алба хаагчийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр дүгнэлт зөвлөмж гаргах зорилготой хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт байгууллагын удирдах албаныхан, газар хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцсон бөгөөд төв, орон нутгийн салбарууд цахимаар оролцсон юм.
Оролцсон алба хаагчдын санал, дүгнэлт нь цаашид байгууллагын бодлого, стратеги төлөвлөгөөг боловсруулахад чухал хувь нэмэртэй байсан.
Онцгой байдлын байгууллагын ирээдүй мэргэшсэн, чадварлаг алба хаагчдаас хамааралтай тул алба хаагчдаа сургаж, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарал хандуулах чиглэлд нийт оролцогчид санал нэгдэв.
II шатны хэлэлцүүлгийг “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бэлтгэл ажлыг ханган ОБЕГ-т зохион байгуулав. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, хурлын тэмдэглэлийг албан бичгээр ОБЕГ-т хүргүүлсэн.
Шинэ сэтгэгдэл нэмэх