Нөөц судлалын төвийн дарга, дэд хурандаа С.Байгалмаа ДХИС-ийн “Хууль сахиулах-дотоод хэрэг”-ийн

чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт докторын диссертацын ажлыг хэлэлцүүлж,

хамгаалуулах дэд зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар докторын зэрэг хамгаалсан. Энэхүү диссертацыг докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлөөс үндэсний аюулгүй байдлыг хангахад нэн чухал суурь судалгаа

болсныг онцлон тэмдэглэсэн бөгөөд тус судалгаа нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг аюулгүй байдлын асуудалтай холбож авч үзсэн нь Монгол Улсын газрын тосны салбарт шинэ судлагдахуун болж байгаагаараа онцлог байна гэж дүгнэсэн.