2020 оны шилдэг алба хаагчдаа тодрууллаа

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдаа тодруулан шагнаж урамшууллаа.
2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тус хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч П.Мөнхбат;
2020 оны “Шилдэг судлаач”-аар тус хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Б.Хулан;
2020 оны “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар тус хүрээлэнгийн Аж ахуйн хэсгийн үйлчлэгч Д.Бямбаа нар тус тус тодорлоо.