Онол практикийн бага хуралд эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна

Онол практикийн бага хуралд эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран онол, практикийн бага хурал зохион байгуулна. 

Энэ жил Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдлыг хэлэлцэж, сургалтын хэрэгцээг тодорхойлж, хүртээмж, үр нөлөөг дэвшүүлэх, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал, шийдлийг хэлэлцүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө" сэдвээр 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах юм.

Тус онол, практикийн бага хуралд оролцож, эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэх эрдэмтэн судлаач та бүхнийг урьж байна.

Онол, практикийн бага хуралд оролцох эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант бүтээлээ эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний дотор nidr@nema.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.  Холбоо барих утас: 94080618, 85285658


Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.


ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн