ГАМШИГ СУДЛАЛ, ИННОВАЦ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инноваци” мэргэжлийн сэтгүүлийн 2022 оны №2 (9) дэх дугаар хэвлэгдэн гарлаа.
Энэ удаагийн дугаарт дараах эрдэм шинжилгээний өгүүлэлүүд багтсан байна.
- Гамшгаас хамгаалах харилцан ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудал
- Гамшиг судлалын асуудлыг аюулгүй байдал судлалтай холбон авч үзэх нь
- Гамшгийн эрсдэлийн менежментийн эрхзүйн зохицуулалтад хийсэн шинжилгээ
- “Говийн чоно” дадлага, сургуулийн гамшгийн хор уршгийг арилгах чадавхыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр
- Монгол Улсын эрэн хайх, аврах нэгжийн зэрэглэлийн асуудалд
- Газарзүйн мэдээллийн систем болон олон шалгуурт шинжилгээ ашиглан үерийн эрсдэлийг зураглах нь: Улаанбаатар хотын жишээн дээр
- Улаанбаатар хотын гал түймрийн эрсдэлийн дүн шинжилгээ, бууруулах арга зам
- Нүүрсний өөрөө шаталтын шинж тэмдгийг эрт үед нь илрүүлэх олон улсын туршлага, харьцуулсан судалгаа
- Шингэрүүлсэн хий болон шатахууны хадгалах сав, тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтэл, гал түймрийг унтраах арга зүй
- Цаг уурын тандан судалгааг хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээнд ашиглах боломж
Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү